16 дугаар зүйл. Биоаюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны санхүүжилт
16.1.Биоаюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
16.2.Хувиргасан амьд организмаас үүдэлтэй хор уршгийг яаралтай арилгах зайлшгүй нөхцөлд гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
16.3.Хэрэгжүүлэх гэж буй төслийн үр ашиг, ач холбогдлыг харгалзан улсын төсвөөс санхүүжүүлсэн нөхцөлд уг зардлыг тухайн төсөл хэрэгжүүлэгч этгээдээр гэрээний үндсэн дээр нөхөн төлүүлнэ.