17 дугаар зүйл. Хувиргасан амьд организмыг ашиглах, улсын хилээр нэвтрүүлэхэд тавих хяналт /Энэ зүйлийг гарчигт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.1.Хувиргасан амьд организмыг ашиглах, улсын хилээр нэвтрүүлэхэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрлийг үндэслэн байгаль орчны болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гаалийн байгууллага хяналт тавина. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.2.Улсын байцаагч нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулиар тогтоосон эрх эдэлж, үүрэг хүлээнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./