7 дугаар зүйл. Хувиргасан амьд организмыг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих нийтлэг шаардлага, улсын хилээр нэвтрүүлэх, дамжуулан өнгөрүүлэхийг хориглох, түр саатуулах, устгах
7.1.Хувиргасан амьд организмыг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих нийтлэг шаардлага, улсын хилээр нэвтрүүлэх, дамжуулан өнгөрүүлэхийг хориглох, түр саатуулах, устгах үйл ажиллагаанд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн холбогдох заалтыг мөрдөнө.
7.2.Эрсдлийн үнэлгээгээр хор аюултай нь тогтоогдсон хувиргасан амьд организмыг устгах, хоргүйжүүлэх ажиллагааг улсын байцаагчийн хяналтын дор гүйцэтгэнэ.