10 дугаар зүйл. Танхимын дүрэм
1.Танхимын дүрэмд дараахь асуудлыг тусгана:
1/дүрмийн зорилт;
2/гишүүний төрөл, эрх үүрэг, гишүүн элсүүлэх, чөлөөлөх, гишүүнээс гарах болзол, журам;
3/удирдлага, зохион байгуулалт;
4/дүрэм зөрчсөн тохиолдолд гишүүнд хүлээлгэх хариуцлага.
2.Үндэсний танхим нь энэ хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн З, 5, 6-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх албыг байгуулан ажиллуулна. Түүний ажиллах журмыг зөвлөл тогтооно.
ТАНХИМЫН САНХҮҮЖИЛТ, ЭД ХӨРӨНГИЙН ХАРИУЦЛАГА