11 дугаар зүйл. Танхимын санхүүжилт, түүний эх үүсвэр

ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Танхимын санхүүжилт, түүний эх үүсвэр

1.Танхимын санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

1/гишүүний татвар;

2/иргэд, байгууллагын хандив;

3/үйлчилгээний орлого.

2.Танхим нь ашиг олох зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа явуулахгүй боловч Иргэний хууль, энэ хуульд заасан буюу дүрмийнхээ зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйлчилгээг төлбөртэй гүйцэтгэнэ.

3.Танхимын үйлчилгээний хөлсний хэмжээг танхимын саналыг үндэслэн Сангийн сайд, Худалдаа үйлдвэрийн сайд хамтран тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.