13 дугаар зүйл. Танхимыг өөрчлөн байгуулах
1.Хэд хэдэн аймгийн танхим хоорондоо нэгдэж аймаг дундын танхим байгуулах, эсхүл 1 буюу хэд хэдэн аймгийн танхим аймаг дундын танхимд нийлж болно. Эдгээр нэгдсэн аймгийн танхимын эрх, үүрэг шинээр буй болсон, нийлсэн аймгийн танхимын эрх, үүрэг өргөжсөн аймаг дундын танхимд тус тус шилжинэ.
2.Аймаг дундын танхим хэд хэдэн аймгийн танхим болж хуваагдах, эсхүл аймаг дундын танхимаас нэг буюу хэд хэдэн аймгийн танхим тусгаарлан гарч болно. Аймаг дундын танхимын эрх, үүрэг хуваагдсан, тусгаарласны эцэст буй болсон танхимуудад шилжинэ.
3.Танхимыг өөрчлөн байгуулах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэж, өөрчлөн байгуулах комисс томилно.
4.Танхим өөрчлөн байгуулагдсан тухай бүртгэх байгууллагад бүртгүүлнэ.