14 дугаар зүйл. Танхимыг татан буулгах
1.Дор дурдсан тохиолдолд танхимыг татан буулгана:
1/үйл ажиллагаа цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн үндэслэлээр танхимыг татан буулгах тухай бүх гишүүдийн хурлын шийдвэр гарсан;
2/хуулийг удаа дараа буюу ноцтойгоор зөрчсөнөөс танхимыг татан буулгах тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;
3/гишүүн аж ахуйн нэгж, байгууллагын тоо 50 хүрэхгүй болсноос бүртгэх байгууллага татан буулгахаар шийдвэрлэсэн.
2.Танхимыг татан буулгах асуудлыг шийдвэрлэсэн байгууллага татан буулгах комисс томилно.
3.Татан буулгах комисс Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан ажиллагаа явуулна.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ