13 дугаар зүйл. Ээлжит тооллого зохион байгуулж явуулах байгууллага, түүний эрх хэмжээ

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙLAW ON THE POPULATION AND HOUSING CENSUS CHAPTER ONE · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Ээлжит тооллого зохион байгуулж явуулах байгууллага, түүний эрх хэмжээ

13.1.Ээлжит тооллогыг тооллогын улсын комисс /цаашид "Улсын комисс" гэх/ Yндэсний статистикийн хороо, энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагын оролцоотойгоор зохион байгуулж явуулна.

13.2.Улсын Их Хурал ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө Улсын комиссыг Үндэсний статистикийн хорооны санал болгосноор дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.

13.3.Тооллогын дүнг Улсын Их Хуралд танилцуулснаар Улсын комисс татан буугдсанд тооцно.

13.4.Энэ хуулийн 13.2-т заасан Улсын комиссын нарийн бичгийн дарга нь дараахь шаардлагыг хангасан байна:

13.4.1.төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан;

13.4.2.гадаад хэлний зохих мэдлэгтэй;

13.4.3.эдийн засгийн дээд боловсролтой;

13.4.4.Монгол Улсын иргэн.

13.5.Улсын комисс нь дараахь бүрэн эрхтэй:

13.5.1.тооллого зохион байгуулж явуулах аргыг сонгож, тооллогыг төлөвлөгөөний дагуу хугацаанд нь, үр дүнтэй зохион байгуулах;

13.5.2.аймаг, сум, нийслэл, дүүрэгт болон холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тооллогыг зохион байгуулж явуулах чиг үүрэгтэй комисс /цаашид "тооллогын комисс" гэх/-ыг байгуулж ажиллуулах; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.5.3.тооллогын комиссын ажиллах журмыг батлах;

13.5.4.тооллогын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, хэрэгжилтийг хангах;

13.5.5.тооллого зохион байгуулж явуулах асуудлаар засаг захиргааны нэгж дэх төрийн зохих шатны байгууллагын үйл ажиллагааг зохицуулах;

13.5.6.шаардлагатай гэж үзвэл тооллого зохион байгуулж явуулахтай холбогдсон асуудлаар тооллогын комиссын мэдээлэл сонсох, тооллоготой холбоотой аливаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, холбогдох арга хэмжээ авах;

13.5.7.тооллогын бэлтгэл ажлын хүрээнд болон тооллогын явцад тооллогын комисст нэгдсэн удирдамж, чиглэл өгөх;

13.5.8.тооллогын дүнг хэлэлцэж баталгаажуулан, Улсын Их Хуралд танилцуулах;

13.5.9.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

13.6.Yндэсний статистикийн хороо нь ээлжит тооллогын үед Улсын комисст мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй бөгөөд дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

13.6.1.тооллогыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж явуулах;

13.6.2.Улсын комисс, түүний гишүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх;

13.6.3.Улсын комиссын шийдвэрийн төсөл боловсруулж хэлэлцүүлэх;

13.6.4.Улсын комиссын хуралдааны бэлтгэл хангах, хуралдааны тэмдэглэл хөтлөх, гаргасан шийдвэрийг хэлбэржүүлэх, нийтлэх, мэдээлэх;

13.6.5.тооллогын асуулгын хуудас, тооллогын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх аргачилсан заавар, зөвлөмж батлах, асуулгын хуудсыг хэвлүүлэх, хуваарилах;

13.6.6.тооллогын дүнг нэгтгэж, Улсын комисст оруулах;

13.6.7.тооллогын мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх, үр дүнг хэрэглэгчдэд мэдээлэх;

13.6.8.шаардлагатай сургалт, сурталчилгаа явуулах;

13.6.9.хууль тогтоомжид заасан болон Улсын комиссоос үүрэг болгосон бусад чиг үүрэг.

13.7.Тооллогын комисс нь энэ хуулийн 13.5.2-т заасны дагуу байгуулагдах бөгөөд дараахь үүрэгтэй:

13.7.1.тооллогоор хүн ам, орон сууцны талаархи мэдээллийг зохих журмын дагуу тухайн нутаг дэвсгэртээ цуглуулах ажлыг зохион байгуулах;

13.7.2.тооллогын ажилтныг гэрээгээр авч ажиллуулах, шаардлагатай сургалт явуулах, ажлын нь үр дүнг тооцох;

13.7.3.Улсын комисс болон Yндэсний статистикийн хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх;

13.7.4.тооллогын мэдээллийн үзүүлэлтийг нэгтгэж, дээд шатны байгууллагад хүргэх;

13.7.5.бусад үүрэг .

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.