14 дугаар зүйл. Завсрын тооллого зохион байгуулж явуулах байгууллага, түүний эрх хэмжээ

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙLAW ON THE POPULATION AND HOUSING CENSUS CHAPTER ONE · хүчин төгөлдөр

14.1.Завсрын тооллогыг Yндэсний статистикийн хороо зохион байгуулж явуулна.

14.2.Yндэсний статистикийн хороо нь завсрын тооллого явуулах талаар дараахь бүрэн эрхтэй:

14.2.1.тооллого зохион байгуулж явуулахтай холбоотой нэгдсэн удирдамж, чиглэлийг холбогдох байгууллага, комисст өгөх;

14.2.2.энэ хуулийн 13.5.1, 13.5.4-13.5.6, 13.6.1, 13.6.5, 13.6.7, 13.6.8-д заасан бүрэн эрх;

14.2.3.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

Тооллого зохион байгуулж явуулахад төрийн болон орон нутгийн байгууллага, иргэдийн оролцоо

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.