15 дугаар зүйл. Тооллого зохион байгуулж явуулахад төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээ
15.1.Дараахь төрийн захиргааны төв байгууллага тооллого зохион байгуулж явуулахад дор дурдсан үүрэгтэй оролцоно:
15.1.1.гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гадаадад түр болон байнга оршин суугаа Монгол Улсын иргэдийн тооллогыг зохион байгуулж явуулах;
15.1.2.хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хилийн болон дотоодын цэргийн алба хаагчид, хоригдож буй сэжигтэн, яллагдагчийн тооллогыг зохион байгуулж явуулах болон тооллогын явц дахь аюулгүй байдлыг хангах;
/Энэ заалтад 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.1.3.батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хугацаат болон цэргийн гэрээт алба хаагчийн тооллогыг зохион байгуулах.
/Энэ хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.2.Энэ хуулийн 15.1-д зааснаас бусад төрийн захиргааны төв байгуулллага нь өөрийн салбарын үйл ажиллагаанд хамрагдах асуудлаар Улсын комиссоос гаргасан удирдамж, чиглэлийн дагуу тооллогыг зохион байгуулж явуулахад оролцох үүрэгтэй.