2 дугаар зүйл. Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль тогтоомж
2.1.Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Статистикийн тухай хууль, Архивын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./