3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."хүн ам, орон сууцны улсын тооллого" /цаашид "тооллого" гэх/ гэж энэ хуульд заасан тооллогын хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин сууж байгаа нийт хүн ам буюу тооллогод хамрагдах нутаг дэвсгэр дэх хүн амыг хамруулан хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн хүрээний мэдээллийг цуглуулах, боловсруулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх, тооллогын үр дүнг тараах цогц үйл ажиллагааг;
3.1.2."тооллогын тов" гэж тооллого явуулах хугацааны эхний өдөрт шилжих шөнийн 00 цагийг;
3.1.3."тооллогын нэгж" гэж хувь хүн, түүний амьдарч байгаа байр, орон сууцыг;
3.1.4."тооллогын ажилтан" гэж энэ хуулийн 13.5.2-т заасан тооллогын комиссын гишүүн, тэдгээрт гэрээгээр ажиллаж байгаа түр ажилтныг.