10 дугаар зүйл. Хохирогчийн нэр төр, алдар хүндийг хамгаалах

ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Хохирогчийн нэр төр, алдар хүндийг хамгаалах

10.1.Хохирогчийн өөрийн болон эцэг, эхийн нэр, оршин суугаа газрын хаяг, хувийн байдалтай нь холбоотой бусад мэдээллийг нууцлах ба эдгээр мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, түгээх, бусдад тараах, хохирогчийн нүүр царай, дуу хоолойг бусдад танигдахуйц байдлаар түгээхийг хориглоно.

10.2.Хохирогч өөрөө бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон тухай мэдээллийг гэр бүлийнх нь бусад гишүүнд мэдэгдэхийг хориглоно.

10.3.Мөрдөгч, прокурор, шүүгч, өмгөөлөгч болон хэргийн бусад оролцогч хохирогчийн хувийн байдлын тухай өөртөө ил болсон мэдээллийг бусдад тараахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.4.Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны явцад шаардлагатай гэж үзвэл хохирогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, оршин суугаа газрын хаягийг нууцлах арга хэмжээ авна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.