9 дугаар зүйл. Хамгаалах байр

ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Хамгаалах байр

9.1.Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн нэр төр, алдар хүндийг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах зорилгоор хамгаалах байр ажиллана.

9.2.Хохирогч болсон гэж өөрийгөө үзсэн этгээд хамгаалах байрны үйлчилгээнд хамрагдах тухай хүсэлтээ цагдаагийн байгууллага, эсхүл хамгаалах байрны захиргаанд гаргана.

9.3.Хүн худалдаалах гэмт хэргийг цагдаагийн болон тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн эсэхийг үл харгалзан хохирогчийг хамгаалах байранд түр байрлуулна.

9.4.Хамгаалах байрны бүтэц, зохион байгуулалт, ажиллах журмыг Засгийн газар батална.

9.5.Засгийн газрын шийдвэрээр хамгаалах байрны үйл ажиллагааг төрийн бус байгууллагад хариуцуулж болно.

9.6.Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах түр хамгаалах байрны стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.