8 дугаар зүйл. Хэвлэл, мэдээллийн байгууллагын үүрэг
8.1.Хэвлэл, мэдээллийн байгууллага дор дурдсан зар сурталчилгаа, мэдээлэл тараахыг хориглоно:
8.1.1.хохирогчийн бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр хохирогчийн талаарх мэдээлэл;
8.1.2.гадаадын иргэнтэй гэр бүл болоход зуучлах тухай зар сурталчилгаа;
8.1.3.хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгдэхэд хүргэхүйц бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, холбоо, цахим сүлжээ ашигласан ил буюу далд зар сурталчилгаа.
ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АРГА ХЭЛБЭР