7 дугаар зүйл. Хуулийн этгээдийн үүрэг
7.1.Хуулийн этгээд нь хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн заавар, зөвлөмж, мэдэгдэл, шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
7.2.Хуулийн этгээд нь үйл ажиллагааныхаа халхавчин дор хүн худалдаалах үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдвол тухайн хуулийн этгээдийг шүүхийн шийдвэрээр татан буулгана.