4 дугаар зүйл. Хүн худалдаалахтай тэмцэх үйл ажиллагааны зарчим
4.1.Хүн худалдаалахтай тэмцэх үйл ажиллагаанд дараах зарчмыг удирдлага болгоно:
4.1.1.нэгдмэл цогц байх;
4.1.2.хохирогчийн нэр төрийг хүндэтгэх;
4.1.3.ялгаварлан гадуурхахгүй байх;
4.1.4.хохирогчийг үл буруутгах;
4.1.5.хохирогчийн аюулгүй байдлыг хангах;
4.1.6.хүний хувийн мэдээллийг хамгаалах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.7.олон улсын хамтын ажиллагаа, иргэний нийгмийн оролцоонд түшиглэх.
ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ