13 дугаар зүйл. Ажил олгогчийг дэмжих

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Ажил олгогчийг дэмжих

13.1.Ажил олгогчийг дэмжих арга хэмжээ нь ажил олоход хүндрэлтэй иргэнийг ажиллуулахтай холбоотой гарсан зардлыг ажил олгогчид бүрэн болон хэсэгчлэн нөхөн төлөх, ажил олгогчийн бий болгосон ажлын байранд тухайн иргэнийг тогтвортой ажиллахыг урамшуулах зорилго бүхий санхүүгийн дэмжлэгийн хэлбэрээр хэрэгжинэ.

13.2.Ажилгүйдлийн даатгалын сангаас тодорхой нөхцөл, шаардлагыг хангасан ажил олгогчид ажлын байр хадгалах зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

13.3.Энэ хуулийн 13.2-т заасан санхүүгийн дэмжлэг олгох нөхцөл, шаардлагыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулиар тогтооно. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.4.Гэрээний үндсэн дээр бусдаар малаа маллуулж байгаа мал бүхий иргэнийг энэ хуулийн 13.1-д заасан ажил олгогчид хамааруулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.