18 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сүлжээ
18.1.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сүлжээ нь хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл цуглуулах, боловсруулах, хадгалах, хамгаалах, түүнээс мэдээлэл түгээх, цахим хуудас, түүнд суурилсан программ болон техник хангамж, мэдээллийн бусад арга хэрэгслээс бүрдэнэ.