19 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сүлжээний үйл ажиллагааг хариуцах байгууллага

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сүлжээний үйл ажиллагааг хариуцах байгууллага

19.1.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээ, мэдээллийг нэгтгэх, боловсруулах, хадгалах, хамгаалах болон хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сүлжээний үйл ажиллагааг мэргэжил, арга зүй, технологийн хувьд хариуцаж, хэвийн ажиллуулах чиг үүргийг энэ хуулийн 29.5-д заасан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.2.Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн сүлжээний үйл ажиллагааны болон аюулгүй байдал, хамгаалалтын журам, стандартыг тогтоох, хяналт тавих, программ болон техник хангамжийг хөгжүүлэх чиг үүргийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.