32 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт

32.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд дараах эрх бүхий байгууллага, албан тушаалтан хяналт тавина:

32.1.1.Улсын Их Хурал, Засгийн газар, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд;

32.1.2.хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага. /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

32.2.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны үр дүнд хөндлөнгийн байгууллагаар жил бүр хяналт, шинжилгээ, үнэлгээ хийлгэнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.