4 дугаар зүйл. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өөрчлөх зарчим, хүчин зүйл

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өөрчлөх зарчим, хүчин зүйл

4.1.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5.1-д заасны дагуу тогтоосон түвшингээс багагүй байх бөгөөд хэрвээ хүн амын амьжиргааны доод түвшинг мөн хуулийн 5.3-т заасны дагуу тогтоосон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь хамгийн өндөр тогтоосон бүсийн түвшингээс багагүй байна.

4.2.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дараахь хүчин зүйлийг харгалзан тогтоох буюу өөрчилнө:

4.2.1.хүн амын амьжиргааны доод түвшний өөрчлөлт; /Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.2.2.хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа;

4.2.3.нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.2.4.эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин.

4.2.5.инфляцын түвшин. /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХОЁРДУГААР БҮЛЭГХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ТОГТООХ, МӨРДӨХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.