12 дугаар зүйл. Биржийн арилжаанд оролцогчид хориглох зүйл
12.1.Биржийн арилжаанд оролцогчид дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
12.1.1.биржийн арилжаанд оролцогч бусад этгээдийн болон түүний бараа, түүхий эдийн нэр хүндийг гутаах, эсхүл өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй буюу гуйвуулсан мэдээ тараах;
12.1.2.харилцан тохиролцох замаар биржээр арилжих бараа, түүхий эдийн үнийн түвшинд хязгаар тогтоох;
12.1.3.өөрийн болон биржийн арилжаанд оролцогч бусад этгээдийн бараа, түүхий эдийг үйлдвэрлэсэн арга, хэрэглээний шинж чанарын гол үзүүлэлт, хэрэглэх аргын талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх;
12.1.4.хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа.
БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ