6 дугаар зүйл. Биржийн төлбөр тооцоо, хадгаламж

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2013-05-24

6.1.Бирж нь биржийн гэрээний төлбөрийн үүргийг тодорхойлох, төлбөр тооцоог гүйцэтгэх, гэрээг бүртгэх, хадгалах үйлчилгээг гэрээний үндсэн дээр банк, үнэт цаасны төлбөр тооцооны байгууллагаар гүйцэтгүүлэх, эсхүл уг үүргийг гүйцэтгэх тусгайлсан нэгж /цаашид "төлбөр тооцооны төв" гэх/-тэй байна.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан төлбөр тооцооны төв нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 42, 44, 45 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй:

/Энэ хэсэгт 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.2.1.талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн болон хэсэгчлэн биелүүлээгүйгээс гарах хохирлын хэмжээг тодорхойлох;

6.2.2.гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргийг гүйцэтгүүлэх;

6.2.3.энэ хуулийн 6.2.2-т заасан үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор төлбөр тооцооны эрсдэлийг зохицуулах;

6.2.4.бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.