5 дугаар зүйл. Биржийн чиг үүрэг

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Биржийн чиг үүрэг

5.1.Бирж нь дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:

5.1.1.биржийн арилжааг зохион байгуулах;

5.1.2.биржийн байнгын гишүүн оролцогчид суудлын эрх олгох;

5.1.3.биржийн байнгын бус гишүүн оролцогчид биржийн арилжаанд оролцох зөвшөөрөл олгох;

5.1.4.энэ хуулийн 4.5-д заасан жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортод гаргах тохиолдолд биржээр арилжсан тухай тодорхойлолтыг Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуульд заасан экспортын барааны гарал үүслийг гэрчлэх эрх бүхий байгууллагад хүргүүлэх;

5.1.5.биржийн арилжаанд оролцогчийг сургах, мэргэшүүлэх, итгэмжлэл олгох;

5.1.6.биржийн арилжаанд оролцогчийг шаардлагатай мэдээллээр хангах;

5.1.7.энэ хуулийн 4.5-д заасан жагсаалтад орсноос бусад нэр төрлийн бараа, түүхий эдийг биржээр арилжих жагсаалтыг батлах;

5.1.8.биржийн арилжаанд оролцогчийн хүсэлтээр бараа, түүхий эдийн чанар, тоо хэмжээг хянан баталгаажуулж магадлагаа гаргах;

5.1.9.биржийн арилжааны явцад зохиомлоор үнэ өсгөх, бууруулах оролдлого хийж байгаа эсэхэд хяналт тавих, таслан зогсоох;

5.1.10.нэг хэлцлээр арилжих бараа, түүхий эдийн доод хэмжээг тогтоох;

5.1.11.стандартын шаардлага хангасан агуулах, тээврийн байгууллага, лабораторит итгэмжлэл олгох.

5.2.Бирж нь биржийн арилжааны зах зээлд оролцогчдын нийтлэг үйл ажиллагааг зохицуулсан дор дурдсан журмыг энэ хуулийн 8.1-д заасан Биржийн зохицуулах зөвлөлөөр хэлэлцүүлэн баталж, мөрдүүлнэ:

5.2.1.бараа, түүхий эдийг бэлтгэх, хаяглах, хадгалах, тээвэрлэх;

5.2.2.бараа, түүхий эдийг бүртгэх;

5.2.3.бараа, түүхий эдийг агуулахад хүлээн авах;

5.2.4.биржээр арилжих гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх;

5.2.5.биржийн арилжааг зохион байгуулах;

5.2.6.биржийн арилжааны үнэ бүрдэлтэд хяналт тавих;

5.2.7.биржийн арилжааны төлбөр тооцоо хийх;

5.2.8.энэ хуулийн 4.3-т заасан мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах;

5.2.9.биржийн арилжаанд оролцогчийн үйл ажиллагааг зохицуулах;

5.2.10.энэ хуулийн 5.1.11-д заасан агуулах, тээврийн байгууллага, лабораторит итгэмжлэл олгох;

5.2.11.биржээр арилжих бараа, түүхий эдийн гарал үүсэл, чанарыг баталгаажуулах;

5.2.12.биржийн дэнчингийн хувь хэмжээг тогтоох;

5.2.13.баталгааны санд биржийн дэнчин байршуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах;

5.2.14.бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.