8 дугаар зүйл. Биржийн зохицуулах зөвлөл

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Биржийн зохицуулах зөвлөл

8.1.Бирж нь биржийн арилжааны зах зээлд оролцогчдын үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулах зорилготой орон тооны бус биржийн зохицуулах зөвлөл /цаашид "зохицуулах зөвлөл" гэх/-тэй байна.

8.2.Зохицуулах зөвлөл 13 гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн 6 гишүүн нь үнэт цаас, хөдөө аж ахуй, худалдаа, зам, тээвэр, гааль, стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төлөөллөөс, 7 гишүүн нь биржийн арилжааны зах зээлд оролцогчдыг төлөөлсөн төрийн бус байгууллагын төлөөллөөс тус тус бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.3.Зохицуулах зөвлөлийн гишүүдийг хөдөө аж ахуй, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.

8.4.Зохицуулах зөвлөлийн дарга нь төрийн захиргааны байгууллагын төлөөлөл байх бөгөөд түүнийг зохицуулах зөвлөлийн гишүүдийн дотроос гишүүдийн олонхийн саналаар 3 жилийн хугацаагаар сонгоно.

8.5.Зохицуулах зөвлөл нь дараах чиг үүрэгтэй:

8.5.1.энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэл өгөх;

8.5.2.биржийн арилжааны зах зээлд оролцогчийн үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулах;

8.5.3.биржийн үйл ажиллагааны чиглэлээр зөвлөмж, дүгнэлт гаргах.

8.6.Зохицуулах зөвлөлийн дүрэм, үйл ажиллагааны журмыг Засгийн газар батална.

8.7.Зохицуулах зөвлөл үйл ажиллагаагаа Засгийн газарт тайлагнана.

8.8.Зохицуулах зөвлөл нь ажлын албатай байна.

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.