9 дугаар зүйл. Биржийн ажилтанд хориглох зүйл

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Биржийн ажилтанд хориглох зүйл

9.1.Биржийн ажилтанд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

9.1.1.биржийн арилжаанд оролцох;

9.1.2.биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн компани байгуулах;

9.1.3.биржийн арилжаанд оролцогчийн арилжааны нууцыг агуулсан мэдээ, мэдээллийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад задруулах;

9.1.4.биржийн арилжааны зуучлагч /брокер/-тай үгсэн хуйвалдаж биржийн арилжааг шударга бусаар явуулах;

9.1.5.бараа, түүхий эдийн үнэд нөлөөлж болох мэдээллийг орхигдуулах, нуун дарагдуулах, зохих журмын дагуу мэдээлэл өгөхөөс татгалзах;

9.1.6.ажил, үүргээ гүйцэтгэснийхээ төлөө бусад этгээдээс урамшуулал, мөнгөн шагнал, шан харамж авах.

БИРЖИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОГЧ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.