10 дугаар зүйл. Биржийн арилжаанд оролцогч
10.1.Биржийн арилжаанд оролцогчийг байнгын болон байнгын бус гишүүн оролцогч гэж ангилна.
10.2.Биржийн арилжааны зуучлагч /брокер/ нь үндэсний хөрөнгө оруулалт давамгайлсан хуулийн этгээд байх бөгөөд биржийн байнгын гишүүн оролцогч байна.
10.3.Хоршоо нь байнгын бус гишүүн оролцогч байна.
10.4.Биржийн байнгын гишүүн оролцогч биржийн арилжаанд оролцох тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт болон энэ хуулийн 11.2.3, 11.2.6-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд авна.
/Энэ хэсэгт 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.5.Биржийн арилжаанд дараах этгээдийг оролцохыг хориглоно:
10.5.1.биржийн ажилтан;
10.5.2.даатгал, тусламжийн сан, тэдгээрийн ажилтан;
10.5.3.хууль тогтоомжоор аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон бусад этгээд.
10.6.Биржийн байнгын бус гишүүн оролцогч биржийн арилжаанд оролцох зөвшөөрлийг биржээс авсан байна.
10.7.Хоршоо нь анхан шатны тордолт хийж стандартын шаардлага хангасан бараа, түүхий эдийг биет байдлаар нийлүүлэх гэрээ байгуулж биржийн арилжаанд оролцоно.
10.8.Гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн биржийн арилжаанд биржийн байнгын гишүүн оролцогчоор зуучлуулан оролцоно.