10 дугаар зүйл. Баталгаат үнэт цаас

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

10.1.Баталгаат үнэт цаас нь хөрөнгийг анхны үүрэг гүйцэтгүүлэгч, үнэт цаас гаргагчийг үүсгэн байгуулагч /цаашид "үүсгэн байгуулагч" гэх/, худалдагчийн санхүүгийн тайлан, тэнцлээс хасч, хөрөнгөтэй холбоотой шаардах эрх болон олох орлогыг тусгай зориулалтын компанийн санхүүгийн тайлан, тэнцэлд шилжүүлэн анхны үүрэг гүйцэтгүүлэгч, үүсгэн байгуулагч, худалдагчийг хөрөнгөтэй холбоотой үүргээс бүрэн чөлөөлснийг гэрчилсэн үнэт цаас байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.