9 дугаар зүйл. Хөрөнгийн багц, түүнд тавих шаардлага
9.1.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны нэг удаагийн гаргалтыг баталгаажуулж байгаа хөрөнгийн нийлбэр нь хөрөнгийн багцыг бүрдүүлнэ.
9.2.Хөрөнгийн багцад байгаа хөрөнгө нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үед үнэт цаас гаргагчийн эзэмшилд байх бөгөөд эрхийн доголдолгүй хөрөнгө байна.
9.3.Хөрөнгийн багцад дараахь хөрөнгийг оруулахыг хориглоно:
9.3.1.дуусаагүй барилга, сул чөлөөтэй газрын барьцаа;
9.3.2.зээл болон барьцаа хөрөнгийн үнэлгээний харьцаа нь хуульд заасан эрх бүхий этгээдээс тогтоосон хэмжээнээс хэтэрсэн барьцаат зээл;
9.3.3.хугацаа хэтэрсэн хөрөнгө.
БАТАЛГААТ ҮНЭТ ЦААС