18 дугаар зүйл. Анхны үүрэг гүйцэтгүүлэгч
18.1.Анхны үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн санхүүгийн тайлан, тэнцэлд туссан хөрөнгийг тусгай зориулалтын компанид шилжүүлсэн, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байна.
18.2.Анхны үүрэг гүйцэтгүүлэгч нь баталгаат үнэт цаас гаргах үйл ажиллагаанд дараахь үүрэг хүлээнэ:
18.2.1.солих нөхцөлтэйгээр хөрөнгө шилжүүлсэн бөгөөд хөрөнгө нь шаардлага хангахгүй болсон тохиолдолд тухайн хөрөнгийг буцаан худалдан авах буюу солих баталгаа гаргах;
18.2.2.хөрөнгөтэй холбоотой үйлчилгээг үзүүлэх;
18.2.3.үнэт цаасны танилцуулгад заасан бол хөрөнгийн багцад байгаа хөрөнгийн 20 ба түүнээс дээш хувь нь хугацаа хэтэрсэн хөрөнгөд тооцогдвол тухайн хөрөнгийн багцыг буцаан худалдан авах.