22 дугаар зүйл. Тусгай зориулалтын компанийг татан буулгах
22.1.Тусгай зориулалтын компанийг дараахь үндэслэлээр татан буулгана:
22.1.1.баталгаат үнэт цаасаар хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн;
22.1.2.баталгаат үнэт цаасны хөрөнгийн багцыг анхны үүрэг гүйцэтгүүлэгч, үүсгэн байгуулагч, худалдагч буцаан худалдаж авсан;
22.1.3.баталгаат үнэт цаасны төлбөр төлөх болон үнэт цаасны танилцуулгад заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нийт үнэт цаасыг эзэмшиж байгаа хөрөнгө оруулагчдын гуравны хоёроос дээш хувь нь татан буулгахыг шаардсан.
22.2.Тусгай зориулалтын компанийг татан буулгах шийдвэрийг дараахь этгээд гаргана:
22.2.1.энэ хуулийн 22.1.1, 22.1.2-т заасан үндэслэлээр тусгай зориулалтын компани, эсхүл үнэт цаас гаргагчийн хувь нийлүүлэгч;
22.2.2.энэ хуулийн 22.1.3-т заасан үндэслэлээр Хорооны хүсэлтийг үндэслэн шүүх.