21 дугаар зүйл. Эрх хүлээн авагч

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Эрх хүлээн авагч

21.1.Энэ хуулийн 22.1.3-т заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд Хороо эрх хүлээн авагчийг томилно.

21.2.Шаардлагатай гэж үзвэл эрх хүлээн авагчийн үүргийг Хороо гүйцэтгэж болно.

21.3.Эрх хүлээн авагч нь дараахь эрх, үүрэгтэй:

21.3.1.хөрөнгө оруулагчийг хамгаалах зорилгоор хөрөнгийг эзэмшилдээ авах;

21.3.2.тусгай зориулалтын компанийн эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх шаардлага гаргах;

21.3.3.үнэт цаасны эргэн төлөлтийг сайжруулах арга хэмжээ авах;

21.3.4.тусгай зориулалтын компанийн байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээ болон хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах;

21.3.5.Хорооны зөвшөөрлийг үндэслэн үйлчилгээ орлон гүйцэтгэгчийг томилох буюу өөр этгээдтэй үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах;

21.3.6.тусгай зориулалтын компанийг татан буулгах санал гаргах;

21.3.7.Хорооноос зөвшөөрсөн бусад үйл ажиллагаа.

21.4.Эрх хүлээн авагч нь энэ хуулийн 21.3-т заасан эрх, үүргээ Хорооны хяналтын дор хэрэгжүүлнэ.

21.5.Тусгай зориулалтын компанийн эрх бүхий албан тушаалтан, хөрөнгө итгэмжлэн удирдагч нь хөрөнгө болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээ авч, тусгай зориулалтын компанийн нийт хөрөнгө, санхүүгийн тайлан, тэнцэл, баримт бичиг, албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдгийг эрх хүлээн авагчийн эзэмшилд шилжүүлэх бөгөөд эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь эрх хүлээн авагчтай бүх талаар хамтран ажиллах үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.