20 дугаар зүйл. Хөрөнгө итгэмжлэн удирдагч

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Хөрөнгө итгэмжлэн удирдагч

20.1.Хөрөнгө итгэмжлэн удирдагч нь тусгай зориулалтын компанитай гэрээ байгуулсан, хөрөнгө оруулагчид барьцаалуулсан хөрөнгийг түүний эрх ашигт нийцүүлэн эзэмшиж, удирдах үүрэг бүхий этгээд байна.

20.2.Хөрөнгө итгэмжлэн удирдагч нь дараахь үүрэг хүлээнэ:

20.2.1.хөрөнгө оруулагчийн эрх ашигт нийцүүлэн хөрөнгийг эзэмших, удирдах;

20.2.2.баталгаат үнэт цаасны хөрөнгийн багцтай холбоотой санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийг Хорооноос тогтоосон журамд нийцүүлэн анхны үүрэг гүйцэтгүүлэгч, үүсгэн байгуулагч, худалдагчийн болон өөрийн хөрөнгийн бүртгэлээс тусад нь хөтлөх;

20.2.3.хөрөнгө оруулагчид шаардлагатай тайлан, мэдээг гаргаж өгөх;

20.2.4.үнэт цаасны төлбөрийг шилжүүлэх;

20.2.5.хөрөнгийг удирдах буюу хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн Хорооноос тогтоосон бусад арга хэмжээг хэрэгжүүлэх.

20.3.Анхны үүрэг гүйцэтгүүлэгч нь хөрөнгө итгэмжлэн удирдагч байхыг хориглоно.

20.4.Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний агуулгыг Хороо тогтоож болно.

20.5.Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний төслийг үнэт цаасны танилцуулгад хавсаргана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.