26 дугаар зүйл. Барьцаат үнэт цаас гаргагч

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Барьцаат үнэт цаас гаргагч

26.1.Барьцаат үнэт цаасыг банк, орон сууцны санхүүжилтийн компани тус тус гаргана.

26.2.Барьцаат үнэт цаас гаргагч нь өөрийн эзэмшилд байгаа санхүүгийн тайлан, тэнцэлд тусгагдсан хөрөнгө болон түүнийг хангах арга, хөрөнгөөс олох орлогыг барьцаалах бөгөөд уг барьцааны хөрөнгийг өөрийн санхүүгийн тайлан, тэнцэлд тусгаарлан уг хөрөнгийн эргэн төлөлтөөр үнэт цаасны төлбөрийг тэргүүн ээлжинд төлнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.