3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэхүү хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."хөрөнгө" гэж зээл, түрээс болон санхүүгийн түрээсийн гэрээ, өрийн бичгээс үүсэх шаардах эрх, зээлийн карт олгогчийн авлага зэрэг мөнгөн урсгал бий болгох боломжтой санхүүгийн хэрэгслийг;

3.1.2."үүрэг гүйцэтгэгч" гэж гэрээнд заасны дагуу хөрөнгөтэй холбоотой мөнгөн төлбөрийн үүрэг хүлээсэн этгээдийг;

3.1.3."хөрөнгө оруулагч" гэж хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас өмчлөгч, түүний өв, эсхүл эрх залгамжлагчийг;

3.1.4."хугацаа хэтэрсэн хөрөнгө" гэж эрх бүхий байгууллагаас тогтоосон журамд заасны дагуу "хугацаа хэтэрсэн" болон "чанаргүй" ангилалд орсон хөрөнгийг;

3.1.5."худалдагч" гэж анхны үүрэг гүйцэтгүүлэгчээс хөрөнгө шилжүүлэн авч, тусгай зориулалтын компанид худалдаж байгаа анхны үүрэг гүйцэтгүүлэгчээс бусад иргэн, хуулийн этгээдийг.

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС, ХӨРӨНГИЙН БАГЦ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.