4 дугаар зүйл. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, түүний төрөл

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, түүний төрөл

4.1.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь энэ хуульд заасан хөрөнгөөр баталгааждаг, хөрөнгө оруулагч нь уг хөрөнгийн орлогоос тэргүүн ээлжинд төлбөрөө гаргуулах эрхийг баталгаажуулсан үнэт цаас байна.

4.2.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь дараахь төрөлтэй байна:

4.2.1.баталгаат үнэт цаас;

4.2.2.барьцаат үнэт цаас.

4.3.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг түүний хугацаа, хүү, бусад шинжээс нь хамааруулан өрийн бичиг болон Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-ноос зөвшөөрсөн бусад төрлөөр гаргаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.