5 дугаар зүйл. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргагч
5.1.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг энэ хуулийн 11, 26 дугаар зүйлд заасан этгээд гаргана.
5.2.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг энэ хуулийн 11, 26 дугаар зүйлд зааснаас бусад этгээд гаргахыг хориглоно.
5.3.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилгоор хөрөнгө худалдан авах харилцаа нь факторингийн үйлчилгээнд хамаарахгүй.
5.4.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах өдөр хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргагч /цаашид "үнэт цаас гаргагч" гэх/-тай холбоотой дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт, нэхэмжлэл гараагүй, татан буулгах ажиллагаа явагдаагүй, эрх хүлээн авагч томилох тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байна.
5.5.Энэ хуулийн 5.4-т заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахыг хориглоно.