6 дугаар зүйл. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох
6.1. Үнэт цаас гаргагч нь энэ хуульд заасны дагуу Хорооноос хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авна.
6.2.Хороо энэ хуульд заасан шаардлагыг хангасан үнэт цаас гаргагчид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгоно.
6.3.Энэ хуулийн 6.2-т заасан тусгай зөвшөөрлийн хугацаа нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны төлбөрийг гүйцэтгэх эцсийн хугацаанаас багагүй байна.