7 дугаар зүйл. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах
7.1.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь биет болон биет бус хэлбэртэй байна.
7.2.Үнэт цаас гаргагч нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг нийтэд санал болгон нээлттэй, эсхүл нийтэд санал болгохгүйгээр хаалттай гаргаж болно.
7.3.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг шууд, эсхүл үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан худалдана.