32 дугаар зүйл. Барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцад тавих шаардлага
32.1.Барьцаат үнэт цаасны хөрөнгийн багц нь дараахь шаардлагыг хангасан байна:
32.1.1.барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцаас орох орлого нь барьцаат үнэт цаасны дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц байх;
32.1.2.барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцад байгаа хөрөнгийн үнийн дүнгийн нийлбэр нь үнэт цаасны төлбөрийн төлөгдөөгүй үнийн дүнгийн нийлбэрийн 110 хувиас багагүй байх;
32.1.3.барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцад байгаа хөрөнгийн дундаж хүү үнэт цаасны хүүтэй тэнцүү буюу түүнээс их байх;
32.1.4.барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцад байгаа хөрөнгийн дундаж хугацаа үнэт цаасны дундаж хугацаанаас багагүй байх.
32.2.Хөрөнгийн багцад тавих нарийвчилсан шаардлагыг Хороо тогтооно.