33 дугаар зүйл. Барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэл

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэл

33.1.Барьцаат үнэт цаас гаргагч нь тухайн үнэт цаасыг баталгаажуулж байгаа хөрөнгийн багцын бүртгэл хөтөлнө.

33.2.Барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэлийг тухайн үнэт цаас гаргагчийн гаргасан бүх үнэт цаасны хувьд нэгтгэн, эсхүл гаргасан үнэт цаас тус бүрээр хөтөлж болно.

33.3.Барьцаат үнэт цаас гаргагч нь банк бол барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэлийг Хороо болон Монголбанкинд, орон сууцны санхүүжилтын компани бол Хороонд хүргүүлнэ.

33.4.Барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэлийн маягт, түүнийг хөтлөх журмыг Хороо тогтооно.

33.5.Хороо энэ хуулийн дагуу барьцаат үнэт цаасыг бүртгэснээр хөрөнгийн багцыг үнэт цаас гаргагчийн хөрөнгөөс тусгаарлаж, барьцаалсан гэж үзнэ.

33.6.Барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцад байгаа хөрөнгийн талаар эрхийн улсын бүртгэлийн байгууллага нэмэлт тэмдэглэл хийхэд энэ хуулийн 14.5-14.7-д заасан журам нэгэн адил хамаарна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.