34 дугаар зүйл. Барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцад өөрчлөлт оруулах

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

34.1.Барьцаат үнэт цаас гаргагч нь үнэт цаас нэмж гаргах буюу хөрөнгийн багцыг энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэх зорилгоор хөрөнгийн багц дахь үндсэн хөрөнгийг хэдийд ч нэмэгдүүлж болно.

34.2.Барьцаат үнэт цаас гаргагч нь энэ хуулийн 36.4.3-т заасан хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн зөвшөөрлийг үндэслэн хөрөнгийн багцад байгаа хөрөнгийг хэдийд ч сольж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.