10 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрх

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрх

/Энэ зүйлийн гарчигт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Дор дурдсан шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдсан цэргийн алба хаагч хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:

/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хууль, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

1/ байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдал, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах, улсын хил, онц чухал объектыг хамгаалсны улмаас; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хууль, 2002 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хууль, 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар тус тус нэмэлт, 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт, 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ заалтыг 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2/ энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас бусад албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон ослын улмаас;

3/ албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдолгүй осол, тарилгын дараахь хүндрэл, ердийн өвчний улмаас.

/Энэ заалтад 2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

2.Цэргийн үүрэгтэн дайчилгаатай сургууль, цугларалтад оролцож байхдаа, цэргийн жинхэнэ албанаас халагдсан байлдагч, түрүүч орон нутагтаа хүргэгдэх үед хөдөлмөрийн чадвар алдсан бол энэ хуульд заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.