9 дугаар зүйл. Цэргийн алба хаасны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Цэргийн алба хаасны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл

1.Цэргийн алба хаасны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгогчийн сарын дундаж цалин хөлсний 80 хувиар тогтооно.

/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан хугацаанаас илүү алба хаасан жил тутамд 1.5, сар тутамд 0.125 хувиар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон цалин хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно.

/Энэ хэсгийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэврийн доод хэмжээ нь тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байхаар, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас багагүй байхаар Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан../

4.Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувиар өөрчлөн тогтооно.

/Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.Энэ зүйлийн 4 дэх хэсгийн заалт 1995 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлж ажил, хөдөлмөр эрхэлсэн тэтгэвэр авагчид хамаарна.

/Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн, 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр

/Энэ бүлгийн гарчигт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.