8 дугаар зүйл. Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх
1.Цэргийн алба хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1/ 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй;
2/ 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй;
3/ байлдааны нисдэг тэрэгний нисгэгчээр 23-аас доошгүй жил цэргийн алба хаасан;
4/ байлдааны тийрэлтэт сөнөөгч онгоцны жинхэнэ нисгэгчээр 20-оос доошгүй жил цэргийн алба хаасан.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар чөлөөлөгдсөн бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй: /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1/ орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр;
2/ биеийн эрүүл мэндээр;
3/ цэргийн алба хаах нас хэтэрч.
3.Цэргийн алба хаах насны хязгаарыг энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан байгууллагын эрх зүйн байдлыг зохицуулсан хуулиар, тусгайлан зохицуулаагүй бол Цэргийн албаны тухай хуульд заасныг мөрдөнө.
/Энэ хэсгийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/