7 дугаар зүйл. Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тодорхойлох

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2018-10-19

1.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсөнд дараахь цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг оруулан тооцно:

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1/ Төрийн албаны тухай хуулийн 28.2.3-т заасан цалин хөлс, болон бусад хууль тогтоомжийн дагуу олгогдох нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал;

2/ цэргийн байгууллагаас цэргийн алба хаагчид олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого.

/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д, 5 хүртэл жил алба хаасан бол цэргийн алба хаасан нийт хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрийг алба хаасан сарын тоонд тус тус хувааж тодорхойлно.

/Энэ хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.Энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан нэг удаагийн тэтгэмж олгоход баримтлах сарын дундаж цалин хөлсийг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тодорхойлно.

/Энэ хэсгийг 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4.Цэргийн алба хаагчийн алба хааж байсан анги, салбарын холбогдох албан тушаалтан нь тухайн цэргийн алба хаагчийн цалин хөлсийг үнэн зөв тодорхойлох үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Дээрх 7 дугаар зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Цэргийн алба хаасны тэтгэвэр

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.