171 дугаар зүйл. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх
1.Цэргийн алба хаагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эх хүүхдээ 196 хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
3.Цэргийн алба хаагч эмэгтэй хууль тогтоомжид заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлсэн бол түүнд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. /Энэ хэсгийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар "Энэ тохиолдолд уг эхийн зөвхөн хоёр удаагийн төрөлт хамаарна" гэснийг хассан./
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Дээрх 171дүгээр зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.Цэргийн алба хаагч эмэгтэйн жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.Цэргийн алба хаагч эмэгтэйн энэ хуулийн 171 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацааны төлбөл зохих эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон сар бүр улсын төсвөөс хариуцан төлөх ба шимтгэлийг тухайн алба хаагчийн анги, байгууллага нийгмийн даатгалын байгууллагад тайлагнаж, шилжүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./