172 дугаар зүйл. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ, хугацаа
1.Цэргийн алба хаагч эхэд сүүлийн 12 сард авсан цалин хөлсний дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд тэтгэмж олгоно.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно.
3.Цэргийн алба хаагч эхэд тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тооцно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Дээрх 172дугаар зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
Нэг удаагийн тэтгэмж