3 дугаар зүйл. Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн төрөл

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн төрөл

1.Цэргийн тэтгэвэр дор дурдсан төрөлтэй байна:

1/ цэргийн жинхэнэ алба болон тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан тэтгэвэр /цаашид "цэргийн алба хаасны тэтгэвэр" гэх/; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

/Энэ заалтад 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2/ хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр;

/Энэ заалтад 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3/ тэжээгчээ алдсаны тэтгэвэр.

2.Цэргийн тэтгэмж дор дурдсан төрөлтэй байна:

1/ хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж;

2/ нас барагчийн ар гэрт олгох тэтгэмж;

/Энэ заалтад 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3/ нэг удаагийн тэтгэмж;

4/ жирэмсний болон амаржсаны тэтгэмж.

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.